Бид ямар мэдээлэл цуглуулдаг вэ
Gmail хаяг. Аппад нэвтрэх, 10 хоногийн үнэгүй туршилт эхлүүлэх, багц сунгахад Gmail хаягаа 6 оронтой кодоор баталгаажуулдаг. Энэ хаягаар таны эрхийг танина.
Нэвтрэх код ба төхөөрөмж. Таны код аль төхөөрөмж дээр ашиглагдсаныг бүртгэдэг. Төхөөрөмжийн танигч нь санамсаргүй үүсгэсэн дугаар бөгөөд кодыг олон хүн зэрэг ашиглахаас сэргийлэх зорилготой.
Төлбөр. Багц худалдан авахдаа имэйл, Messenger нэр болон төлбөрийн баримтын зургаа оруулна. Баримтыг автоматаар шалгаад эрхийг шууд нээдэг, дараа нь манай ажилтан давхар хянадаг.
Захиалгын туслах. Нислэг, зочид буудлын үнийн санал авахдаа бөглөсөн мэдээлэл (огноо, хүний тоо, чиглэл, төсөв, имэйл, хүсвэл нэр, утас) нь зөвхөн танд санал бэлдэхэд ашиглагдана.
Сонирхсон хуудас. Нэвтэрсэн үед түнш эмнэлэг, нислэг, зочид буудал, тосох үйлчилгээний хуудсыг нээсэн эсэхийг таны Gmail-тай холбож өдөрт нэг удаа тэмдэглэдэг. Энэ нь ямар мэдээлэл хэрэгтэй байгааг ойлгож, үйлчилгээгээ сайжруулахад хэрэглэгдэнэ. Хуудас доторх «Имэйлээр авах» товчийг дарвал тухайн мэдээллийг таны хаяг руу илгээнэ.
Ерөнхий хандалт. Хэдэн хүн аппыг нээсэн, ямар сувгаас (Facebook, TikTok г.м.) ирснийг санамсаргүй дугаараар ерөнхийд нь тоолдог.
Бид цуглуулдаггүй: гэрийн хаяг, төлбөрийн картын мэдээлэл, байршил, паспортын дугаар.
Имэйл хэзээ илгээдэг вэ
Нэвтрэх код, туршилт дуусах дөхсөн сануулга, төлбөрийн баталгаа, таны хүссэн үнийн санал болон мэдээлэл. Шинэ мэдээ, хямдралын имэйлийг зөвхөн «имэйлээр авах»-ыг сонгосон хүнд илгээнэ. Хүсэхгүй болсон үедээ info@gogokorea.app руу бичээрэй.
Аппын доторх мэдээлэл
Таны тэмдэглэл, checklist, хугацааны тоолуурын огноо, жолооны шалгалтын ахиц зэрэг нь зөвхөн таны утсанд хадгалагддаг. Бид рүү илгээгддэггүй.
Мэдээллийг хэнтэй хуваалцдаг вэ
Бид таны мэдээллийг худалддаггүй. Үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай техникийн түншүүд: өгөгдөл хадгалах (Supabase), имэйл илгээх (Resend), сайт байршуулах (Cloudflare).
Түнш байгууллага. Та эмнэлэг, тосох үйлчилгээ зэрэг түнштэй холбогдох хүсэлт гаргавал, цаг захиалахад шаардлагатай мэдээллийг зөвхөн таны зөвшөөрлөөр тухайн байгууллагад дамжуулна.
Түншлэлийн холбоос. Trip.com, Agoda зэрэг холбоос дээр дарахад түншийн сайт руу шилжинэ. Тэнд cookie суух бөгөөд худалдан авалт манай холбоосоор дамжсан эсэхийг тэмдэглэдэг. Бид таны нэр, төлбөрийн мэдээллийг харахгүй.
Хадгалах хугацаа ба устгуулах
Мэдээллийг таны эрх идэвхтэй байх хугацаанд болон дараа нь төлбөр, маргааны баримт болгон хадгална. Хүсвэл бидэнтэй холбогдоод Gmail, кодтой холбоотой бүртгэлээ устгуулах хүсэлт гаргаж болно.
Хүүхэд
Апп 13-аас доош насны хүүхдэд зориулагдаагүй бөгөөд тэдний мэдээллийг зориудаар цуглуулдаггүй.
Өөрчлөлт
Энэ бодлого өөрчлөгдвөл энэ хуудсан дээр шинэчилсэн огноотой нь нийтэлнэ.