Үйлчилгээний нөхцөл

Сүүлд шинэчилсэн: 2026 оны 10-р сар

Үйлчилгээний тухай

Go Go Korea бол Солонгос явах болон Солонгост амьдарч буй монголчуудад зориулсан мэдээллийн гарын авлага апп.

Туршилт ба багц

10 хоног үнэгүй. Gmail хаягаа баталгаажуулснаар аппыг 10 хоног үнэгүй ашиглана. Нэг Gmail-д нэг удаа.

Багц. Туршилтын дараа 1 сар 9,900₮, 3 сар 19,900₮ эсвэл насан турш 29,900₮-ийн багцаар үргэлжлүүлнэ. Дансаар шилжүүлээд баримтаа оруулахад эрх автоматаар нээгдэнэ. Баримт хүчингүй нь тогтоогдвол эрхийг хаана.

Хугацаа дуусахад. Багцын хугацаа дуусмагц апп интернэтэд холбогдох үед хандалт хаагдана. Сунгавал өмнөх ахиц тань хэвээр үлдэнэ.

Төлбөртэй холбоотой асуудлаар info@gogokorea.app руу бичээрэй.

Мэдээллийн үнэн зөв байдал

Бид мэдээллээ тогтмол шалгаж шинэчилдэг. Гэвч виз, хилийн журам, үнэ, ажиллах цаг зэрэг нь бидний хяналтаас гадуур өөрчлөгддөг.

Аппын мэдээлэл нь албан ёсны эх сурвалжийг орлохгүй. Виз, хилийн асуудлаар эцсийн шийдвэрийг Солонгосын Хууль зүйн яам, Иргэний харьяалал, цагаачлалын алба болон Элчин сайдын яам гаргана. Чухал шийдвэр гаргахын өмнө албан ёсны эх сурвалжаас баталгаажуулна уу.

Хариуцлага

Аппын мэдээлэлд тулгуурлан гаргасан шийдвэрийн үр дагаврыг хэрэглэгч өөрөө хариуцна. Хилээр нэвтрэх, виз олгох эсэх нь зөвхөн эрх бүхий байгууллагын шийдвэр. Хугацааны тоолуур, жолооны шалгалтын дадлага зэрэг хэрэгсэл нь туслах зориулалттай.

Кодын ашиглалт

Нэг код нэг хэрэглэгчид зориулагдсан. Кодоо худалдах, олон хүнд тараахыг хориглоно. Зөрчсөн тохиолдолд хандалт хаагдана.

Захиалгын туслах ба түнш үйлчилгээ

Нислэг, зочид буудлын үнийн санал нь үнэгүй бөгөөд танд ямар нэг үүрэг үүсгэхгүй. Эцсийн үнэ, нөхцөлийг тухайн агаарын тээврийн компани, буудал тогтооно.

Тосох үйлчилгээ, түнш эмнэлэг зэрэг үйлчилгээг тухайн байгууллага өөрөө үзүүлнэ. Go Go Korea мэдээлэл, холболт, цаг захиалгад тусална. Эмчилгээний шийдвэр, зөвлөгөөг зөвхөн эмч өгнө.

Түншлэл ба зар

Зарим холбоос, зар нь түншлэлийн шинжтэй бөгөөд бид түнш байгууллагаас шимтгэл авч болно. Энэ нь танд нэмэлт төлбөр болохгүй. Түншийн үйлчилгээний чанартай холбоотой асуудлыг тухайн байгууллагатай шууд шийдвэрлэнэ.

Оюуны өмч

Аппын бүх контент зохиогчийн эрхээр хамгаалагдсан. Зөвшөөрөлгүй хуулбарлах, тараах, дахин нийтлэхийг хориглоно.

Холбоо барих

info@gogokorea.app